Тасаг нэгж

Захиргаа Аж Ахуйн Тасаг

Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын даргын 2018 оны 01 сарын 31-ний А/09 тоот тушаалаар Захиргаа Аж ахуйн тасаг нь дараах бүрэлдэхүүнтэйгээр байгуулагдсан.

Тасгийн эрхлэгч –  А.Нямсүрэн


Үндсэн үйл ажиллагаа


Албан хэрэг хөтлөлт


Байгууллагын албан хэрэг хөтлөлтийг стандартын дагуу хөтлөн явуулах, харилцсан бичиг, архивын лавлагаа үйлчилээг хариуцан зохион байгуулах, албан хаагчдад албан хэрэг хөтлөлтийн стандарт заавар журмын талаар сургалт явуулж мэдээллээр хангах


Статистик мэдээлэл


Байгууллагын статистик мэдээллийг хугацаанд нь үнэн зөв гаргаж удирдлага болон дээд шатны байгууллагуудад танилцуулах, тайлагнах



Аж ахуй


Эмнэлгийн байр талбай, гадна болон дотоод засвар тохижилт, эд хөрөнгийн бүрэн бүтэн, аюулгүй байдлыг ханган ажиллах, үндсэн болоод эргэлтийн хөрөнгийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтын байдалд тогтмол хяналт тавьж байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах


Хоол хүнс, аюулгүй байдал


Үйлчлүүлэгчдийн хоол, хүнсний эрүүл ахуйн чанарт анхааран, чанарын шаардлага хангасан баталгаатай бүтээгдэхүүнээр үйлчлэх, эмчлүүлэгчдийн болон ажилчдын аюулгүй байдлыг ханган, амар тайван байдлыг бий болгоход харуул жижүүрийн хариуцлагыг өндөржүүлэн ажиллах


Наркологийн эмнэлэг

Улаанбаатар хот Баянгол дүүрэг 20-р хороо,
Үйлдвэрийн баруун бүс 1-3

Зөвлөгөө мэдээлэл: 1800-1893
Хүлээн авах: 7017-3985

hospital@narkology.ub.gov.mn
narkology.h@gmail.com

Биднийг дагаарай

© 2022 Наркологийн эмнэлэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.