Тасаг нэгж

Эрүүл Мэндийн Тусламж Үйлчилгээний Чанар Аюулгүй Байдлын Алба


2020 онд ЭМТҮЧАБ-ын алба багийг эмнэлгийн даргын А/27 тоот тушаалаар орон тооны 1, орон бус 8-н хүний бүрэлдэхүүнтэй зохион байгуулж багийн ажиллах журмыг хавсралтаар баталсан.

Наркологийн эмнэлгийн чанарын алба нь Монгол Улсын хууль, тушаал, журмыг баримтлан, хэрэгжүүлэх, чанарын удирдлагын тогтолцоог бэхжүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээний үнэлгээ, дотоод хяналт, шалгалт аудит хийх, зөвлөмж боловсруулах, чанарын сургалт, чанар сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн чиг чиг үүрэгтэйгээр ажиллаж байна.

    Чанарын албаны дарга, чанарын менежер- И.Тунгалагтуяа

    Тусламж үйлчилгээний чанарын мэдээлэл асуудал хариуцсан ажилтан – С.Золжаргал


Үндсэн үйл ажиллагаа


Чанарын төлөвлөгөө, хэрэгжилт


Байгууллагын чанарын төлөвлөгөө, чанарын хөтөлбөрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих,


Тасаг нэгжийн чанарын үнэлгээ


Тасаг нэгжийн чанарын багийн тайланг хэлэлцэж, үнэлэлт дүгнэлт мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх,


Тусламж үйлчилгээний чанар


Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын шалгуур үзүүлэлтэд дүн шинжилгээ хийж, эмнэлгийн үйл ажиллагааг дүгнэх,



Чанарын сайжруулалт сурталчлах


Чанар сайжруулах талаар хэрэгжүүлж байгаа арга хэмжээ,ололт амжилтыг тасаг нэгжүүдэд сурталчлах


Халдвар хяналтын төлөвлөгөөний хэрэгжилт


Эмнэлгийн халдвар хяналтын төлөвлөгөө үйл ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих, шаардлагатай зохицуулалтын талаар санал гарган шийдвэрлүүлэх


Эмийн эмчилгээний чанарын хяналт


Эмийн эмчилгээний чанар, шаардлагатай эмийн хангалт, жор бичилт, гаж нөлөө, зохистой хэрэглээнд хяналт тавих.



Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар


Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж, үйл ажиллагаанд хяналт тавьж хамтран ажиллах


Тусламж үйлчилгээний чанар сайжруулалт


Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар сайжруулах талаар ажил зохиох


Ёс зүй


Эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй, мэргэжлийн алдаатай үйлдлийн талаар нэргүй бөгөөд зэмлэн буруушаагаагүй арга замаар цуглуулсан мэдээллийн сан байгуулах, эмч ажилтнуудад бусдаас болон алдаанаасаа суралцах орчин бүрэлдүүлэхэд туслах


Үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамж


Үйлчлүүлэгчдийн санал сэтгэгдлийг сонсох, сэтгэл ханамжийн судалгаа явуулж, тусламж үйлчилгээний чанарыг үнэлүүлэх


Наркологийн эмнэлэг

Улаанбаатар хот Баянгол дүүрэг 20-р хороо,
Үйлдвэрийн баруун бүс 1-3

Зөвлөгөө мэдээлэл: 1800-1893
Хүлээн авах: 7017-3985

hospital@narkology.ub.gov.mn
narkology.h@gmail.com

Биднийг дагаарай

© 2022 Наркологийн эмнэлэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.