МЭДЭЭ МЭДЭЭЛЭЛ


2022-06-21 Мэдээ0

НАРКОЛОГИЙН ЭМНЭЛГИЙН 2022 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН ӨРГӨДӨЛ,  ГОМДЛЫН ТАЙЛАН МЭДЭЭ

 

2022 оны 05 сарын 31

Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн “Иргэдийн гомдол саналыг хүлээн авах, тайлагнах тухай” 186 дугаар тушаал, Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/1086 дугаар захирамжаар батлагдсан. Нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд хандаж иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журам болон Наркологийн эмнэлгийн даргын 2015 оны 02 дүгээр сарын 02 – ны А/18 тоот  иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх журмыг баримтлан иргэдээс ирсэн өргөдөл, гомдлыг хүлээн аван шийдвэрлэн ажиллаж байна.

2022 оны эхний хагас жилийн байдлаар иргэд, үйлчлүүлэгчдээс нийт 32 талархал , 0 гомдол, 8 санал ирсэн байна.

2022 оны эхний хагас жилийн байдлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн байдал:

Иргэд, үйлчлүүлэгчдээс ирсэн санал, хүсэлтийн төрлийг хүснэгтээр харуулвал

Төрөл Бодит тоо Нийт өргөдөл, гомдолд эзлэх хувь
1 Нийт: 62 100%
2 Талархал 48 77.4%
3 Санал 11 17.74%
4 Гомдол 3 4.8%

 

Иргэд, үйлчлүүлэгчдээс ирсэн санал, хүсэлтийг төрлөөр нь авч үзвэл:

– Өргөдөл -0

– Гомдол -3

– Санал -11

– Хүсэлт -0

– Талархал- 48

Өргөдөл, гомдол, саналыг хүлээн авсан хандалтуудыг  хүснэгтээр харуулбал:

Өргөдөл, гомдлын тоо
Бичгээр 11-11 төвөөр цахим хуудсаар Утсаар биечилэн Веб сайтаар

/Байгууллагын/

Бусад
Өргөдөл 0 0 0 0 0 0 0 0
Гомдол 3 3 0 0 0 0 0 0
Талархал 48 23 0 0 6 19 0 0
Санал 11 7 0 0 0 4 0 0

Засгийн газрын 11­­-11 төвийн болон www.erp.ulaanbaatar.com хандалтуудаар өдөр бүр орж иргэдээс ирсэн өргөдөл гомдол санал хүсэлийг шалган шуурхай шийдвэрлэн ажиллаж  байна.

Иргэд үйлчлүүлэгчдээс бичгээр 48 талархал, байгууллагын утсаар 6 талархал, биечлэн 19 талархал ирсэн ба 3 гомдол  ирсэн бөгөөд энэ нь байгууллагын хуучин барилгын тухай болон тамхины асуудлаар ирүүлсэн болно.

Тухайн ирсэн гомдлуудыг 1 хоногийн дотор байгууллагын удирдлагуудад танилцуулан 3 хоногийн дотор шийдвэрлэн ажилласан болно.

НЗДТГ- т сар бүрийн 25-ны дотор өргөдөл, гомдлын тайлан шийдвэрлэлтийн байдлыг албан тоотоор мэдэгдэн ажиллаж байна

Иргэд, үйлчлүүлэгчдээс ирсэн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх хугацааг 3 хоног болгон бууруулан ажиллаж байна.

Иргэд үйлчлүүлэгч нартай уулзах уулзалтын хувиарыг мөрдөн ажиллаж байна.

ТАЙЛАН ХЯНАСАН :
ДАРГА                                                                                       Д.ГАНБАТ

ТАЙЛАН БИЧСЭН:
ЛАВЛАГАА ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТАН                              С.ЗОЛЖАРГАЛ


FCC608F9-0AC5-4660-9802-16DB609516EE.jpeg

2021-11-29 Мэдээ0

Сонсгол болон хэл ярианы бэрхшээлтэй иргэдэд зориулсан 1800-0724 дугаартай утас болон duudlaga.mn цахим хаягаар дамжуулан дохионы хэлээр ярьдаг оператор  холбогдож, 119-руу холбож өгдөг боллоо.


987922BD-0C32-462A-AF4C-39AB3124FE6A.jpeg

2021-11-15 Мэдээ0

Хэрэглэх заалт: Архины хамааралтай хүмүүсийн эмчилгээнд болон дахин архидаж эхлэхээс сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Жор: Жороор олгоно.
Үйлдвэрлэсэн улс: Итали
Найрлага: Цианамид-60,0 мг
Хэрэглэх заавар: Эмчилгээ хийсний улмаас гарч болох үр дүн ба хүндрэлээс сэргийлж, эмчилгээг хийхийн өмнө эмчлүүлэгчийг нягт нямбай үзэж шинжлэн хэрэглэх эсэх талаарх шийдвэрээ гаргана. Бэлдмэлийг өдөрт 2 удаа 12 цагийн зайтай, 12-25 дуслаар (36-75 мг цианамид) ууж хэрэглэнэ.


FBBD83F0-518F-4BA9-9FE1-E31457DA83D8.jpeg

2021-09-08 Мэдээ0

НЭМГ-ын харьяа Наркологийн эмнэлгээс Хууль зүйн яам, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газартай хамтран “Хорт зуршилгүй залуу гэр бүл”-ийг дэмжих хүрээнд “Архинаас татгалзъя хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.


Наркологийн эмнэлэг

Улаанбаатар хот Баянгол дүүрэг 20-р хороо,
Үйлдвэрийн баруун бүс 1-3

Зөвлөгөө мэдээлэл: 1800-1893
Хүлээн авах: 7017-3985

hospital@narkology.ub.gov.mn
narkology.h@gmail.com

Биднийг дагаарай

© 2022 Наркологийн эмнэлэг. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.